Эйр кондишний түгээмэл хэдэн төрөл байдаг.Өрөөний зориулалт, нөхцөл, интерьер дизайны нийцэл, төхөөрөмжийн хүчин чадал, хэлбэр, функцээс хамаарч та сонголтоо хийх хэрэгтэй. Монгол улсад хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй загварууд нь хананы, таазны 1, 2, 4 тийш болон 360 градус үлээдэг, зогсоолын, зөөврийн, далд таазны эйр кондишнууд байна.

Эйр кондишний төрлийг сонгохдоо анхаарах бас нэг чухал зүйл нь цахилгааны хэрэглээ юм. Эйр кондишний байгаль экологи, эдийн засагт ээлтэй байдал, төхөөрөмжийн нөхцөл, хэрэглээг хамгийн чухалд үзэх болсон өнөө үетэй уялдан бий болж буй инвертер компрессор нь цахилгааныг маш ухаалаг хэрэглэх боломжтой. Auto/feel mode тохиргоог сонгосноор эйр кондишн хүний таатай байх температурыг өөрөө тохируулах ба тохиромжит температурт хүрэхэд амарч цахилгааныг хэмнэдэг байна. Дотор гадна төхөөрөмжийн зайнаас хамаарч системийн хувьд Split буюу тасалгааны бие даасан шийдэл, System буюу төвлөрсөн системийн шийдлүүд бий.

Эйр кондишний дотор төхөөрөмжийн хэлбэрүүд:

  • Хананы эйр кондишн – Төхөөрөмж

    Хамгийн түгээмэл хэрэглэгддэг загвар. Голчлон бага болон дундаж хэмжээтэй оффис тасалгаа, орон сууц, хувийн байшинд суурилуулах боломжтой загвар юм. Дотор болон гадна төхөөрөмжийг холбосон хөргөх цэнэг дамжуулах зэс труба болон илүүдэл усыг гадагшлуулах уян хоолойг гадагш гаргахын тулд хананд 5см диаметртэй нүх цоолох шаардлагатай.

  • Таазны эйр кондишн Төхөөрөмж

    Таазны эйр кондишн нь 1 тийш үлээдэг, 2 тийш үлээдэг, 4 тийш үлээдэг, 360 градус үлээдэг гэх мэт олон хэлбэртэй байдаг. Төхөөрөмжийн зориулалтаас хамаарч таазанд суурилуулахдаа хана руу шахаж, эсвэл таазны төв хэсэгт байрлуулна. 2 болон түүнээс олон тал руу үлээдэг загварууд нь өрөөг илүү жигд хөргөдөг. Явагчийн танхим буюу коридор эсвэл урт өрөөнд 2 тийш үлээдэг загвар илүү тохиромжтой. 1:1 харьцаатай тасалгаануудад 4 тийш эсвэл 360 градус эйр кондишнуудийг суурилуулснаар тасалгааны өнцөг булан бүрийг жигд хөргөх боломжтой.

  • Зогсоолын эйр кондишн – Төхөөрөмж

    Хананы эйр кондишнтой олон талаараа төстэй, хамгийн хүчирхэг загвар. Монтажны нүхийг шалтай ойр доогуур гаргах боломжтой. Том хэмжээтэй талбайг хөргөх тохиолдолд илүү тохиромжтой, өндөр хүчин чадалтай. Ресторан, зочид буудал, банк, үйлчилгээний зориулалттай томоохон тасалгаануудад суурилуулахад илүү тохиромжтой.

  • Далд таазны

    Таазанд ил харагдахгүй, төхөөрөмж нь далд суурилах ба агаар оруулах сараалжийн тусламжтай тасалгаанд агаарыг өгнө. Дуу чимээний хувьд харьцангуй их тул үйлчилгээний заал, худалдааны төв гэх мэт орчинд илүү үр дүнтэй ажиллах хүчирхэг загвар юм.

  • Зөөврийн эйр кондишн – Төхөөрөмж

    Тасалгааны агаарыг хөргөх шаардлагатай бөгөөд тогтмол нэг байрандаа байхгүй зөөвөрлөх шаардлагатай үед хамгийн тохиромжтой. Суурилуулахын тулд хана цоолох шаардлагагүй, халуун агаар гадагшлуулах хоолойг цонх, хаалга гэх мэтээр гаргах боломжтой. Үнийн хувьд хамгийн хямд загвар юм.

 

 

TCL болон Samsung брэндийн тасалгааны болон орон сууцны төвлөрсөн системт эйр кондишнийг албан ёсны эрхтэй зөвхөн Термотех ХХК-аас аваарай.