Бидний тухай.

Бид хамтдаа илүү ихийг бүтээнэ.

Танилцуулга

Термо Тех нь 2003 оноос хойш хөргөлт халаалт агааржуулалт агаар сэлгэлт чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид БНСУ-н SAMSUNG, БНХАУ-н TCL болон ХБНГУ-н BITZER, Шведийн System-air, Frico брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. Арвин туршлагат, найрсаг хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Үйл ажиллагаа

Манай компани нь барилгын хөргөлт, халаалт, агааржуулалтын, инженерийн зураг төсөл тооцооллыг бүрэн гүйцэд хийж өгөх ба тохирох бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор санал болгож байна. Мөн бид агааржуулалт, салхивчийн төрөл бүрийн шугам хоолойг үйлдвэрлэж байна.

Манай компани барилгын болон ахуйн хөргөлт, халаалт, агааржуулалт чиглэлээрээ 15 жил ажилласан туршлагатай ба үүний дагуу Солонгосын Samsung(Самсунг) брендийн Эйр-Кондишн, Германы Bitzer(Битзер) брэндийн хөргөлтийн төхөөрөмж, Шведийн System-Air(Систем-Эйр) брэндийн агааржуулалт, салхивчийн төхөөрөмжүүд мөн Швед улсын Frico(Фрико) брэндийн халаалтын төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэй хамтардаг ба Хятадын улсын үйлдвэр TCL, ACT, Danfoss брэндүүдтэй хамтран ажиллаж та бүхний хүсэл шаардлагад нийцүүлэн ажлыг чанартай гүйтцэтгэн ажиллаж байна.
Бид Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу Озоны давхарга болон хүний бие, байгаль орчинд хор нөлөөгүй, барилгын стандарт болон эрүүл ахуйд нийцсэн тоног төхөөрөмж нийлүүлж, цар хүрээгээ байнгын нэмэгдүүлэн, хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагын ханган ажиллахыг эрхэмлэн ажилладаг.
Компаний боловсон хүчинг нэмэгдүүлж олон улсын стандартад нийцсэн шилдэг брэндүүдийг хэрэглэгчидэд нийлүүлж, үүнийг стандартын дагуу зураг төсөл гаргаж, стандартын дагуу чанартай угсарч гүйцэтгэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн брэнд болох нь бидний хэтийн зорилго юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн брэндийг бий болгох.

Үйлчилгээ

Агааржуулалт салхивчийн шугам хоолойн үйлдвэрлэл

Манай үйлдвэр цилиндр, тэгш өнцөгт агааржуулалтын хоолой нимгэн төмрийг таны шаардлагат нийцүүлэн хэмжээ загварын сонголттойгоор үйлдвэрлэж байна.

Хөргөлт халаалт агааржуулалтын дэлгүүр

Хөргөлт, халаалт, агааржуулалт, эйр кондишны төхөөрөмж мөн тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, цэнэг болоод шаардлагатай багаж хэрэгсэлийг цогцоор нь та манай дэлгүүрээс сонирхоорой.

Төхөөрөмжийн сэлбэг, материал, багаж хэрэгсэл

Та хөргөлт, халаалт, агааржуулалтын чиглэлээр хайсан бүх сэлбэг хэрэгсэл, төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалаа манай дэлгүүр дээр ирж үзээрэй.

Агааржуулалтын төхөөрөмж

Шведийн System-Air брэндийн Air Handling Unit болон өгөх, сорохын төрөл бүрийн зориулалтын сэнснүүдийг албан ёсны эрхтэй нийлүүлж байна.

Халаалтын төхөөрөмж

Шведийн Frico брэндийн агаарын дулаан хөшиг, агаар халаагч мөн TCL брэндийн ахуйн зориулалттай халаагчуудыг та бүхэнд хүргэж байна.

Хөргөлтийн төхөөрөмж

Германы Bitzer брэндийн compressor, гадна агрегат албан ёсны эрхтэй нийлүүлэн хүнс, мах зэрэг хүнс болоод бүх төрлийн хөргөлттэй агуулах угсарч гүйцэтгэж байна.

Эйр-Кондишн

Солонгосын Samsung, Шведийн System-Air, Хятадын улсын үйлдвэр TCL брэндүүдийн төхөөрөмжийг албан ёсны эрхтэй нийлүүлж байна.

Зураг төсөл

Манай зураг төслийн мэргэшсэн баг томоохон барилгуудын агааржуулалт болон хөргөлтийн зураг төслийг тооцоолон зураг гүйцэтгэж байна.

Төхөөрөмж засвар

Төхөөрөмжийг нийлүүлсэний дараах арчилгаа, засвар үйлчилгээг дуудлагын утас болох 7000-4261-д мэдэгдсэнээр бид түргэн шуурхай үзүүлэх болно.

Манай компани нь

Хөргөлт, халаалтын шилдэг техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэгч байгууллага /ЗТБХБЯам, Барилгын мэдээлэл судалгаа сурталчилгааны Координат төв/
Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон /Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо/
Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага /Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг/
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн
Монголын Хөргөлтийн Инженер Техникчдын Холбооны гишүүн байгууллага юм.
Импортыг орлогч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /Нийслэлийн ЗДТГазар/
Үндэсний шилдэг аж ахуйн нэгж байгууллага /Үйлдвэрлэлийн алтан үе Тэргүүн сан хөмрөг ТББ
2008 оны “ТОР-100-д өрсөлдөгч 50” аж ахуйн нэгж байгууллага/МУ-ын Засгийн газар, МҮХАҮТанхим/
Жижиг, дунд бизнесийг тэргүүлэгч ENTREPRENEUR-2008 /МҮХАҮТанхим/

Онцлох ажлууд

300x200

Encanto Sport Complex

Encanto Tower төслийн 2-р үе шат болох Encanto Sport Complex барилгад Термо Тех ХХК нь Systemair брэндийн агааржуулалтын төхөөрөмжүүд болон Samsung-н DVMS Эйр кондишныг нийлүүлэн, угсарч суурьлуулсан байна.

300x200

MN tower

Манай компани "Тэнгис" кино театрын урд баригдаж буй "MN tower" төсөлд хамтран ажиллаж тус баригын хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн угсарч суурилуулах ажил өрнөж байна.

300x200

Hotel Nine

2015 оны 3-р сард эхэлсэн Hotel 9 орон нутгийн сүлжээ зочид буудлуудад бид Systemair брэндийн сэнс болон Samsung брэндийн DVMS төрлийн Эйр кондишныг угсарч суурьлуулан хамтран ажилласан.

300x200

Encanto Tower

Манай кампани "Камдер" ХХК-ны захиалгаар "Энканто Таур" төсөлд 2017 оны 10 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр улирал гэхэд салхивч, кондишныг цогцоор нь шийдхээр ажиллаж байна.

Харилцагчид


Бидэнтэй холбоо барих

И-мэйл бичих