Инженер баавгайн мэдээлэл №1

FRICO БРЕНДИЙН ТҮҮХ

2019-02-20
Уншсан тоо: 1036

Эхлэл
Ноён Eggertz ба Friberg гэх инженерүүдийн санаачлагаар Friberg & Co компани нь анх 1932 онд байгуулагдаж байсан бөгөөд 1936 онд Frico гэх брендийг шинээр бүртгүүлж байжээ. Тэдний анхны томоохон захиалга нь нийтийн зорчигч галт тэрэгт суурилуулах халаагч төхөөрөмжүүд байсан бөгөөд захиалагчийн хүсэлтээр бүх зүйлийг тэд гараар загварлан үйлдвэрлэж байжээ. Түүнээс хойш олон төрлийн загвар дизайн хүсэлт бүхий халаагчын захиалга инженерүүдийн ширээнээс салахаа байв.

Чанар ба удаан эдэлгээ
Frico брендийн халаагчууд нь чанарын өндөр түвшингээрээ бусдаас ялгарч байсан бөгөөд 1956 оноос эхлэн төхөөрөмжийг үйлдвэрлэлийн сүүлийн шат буюу чанарыг шалгах хэсэг бий болж байжээ. 1930 онд танилцуулагдаж байсан Frico брендийн хамгийн анхны загваруудын нэг болох радиаторууд нь одоо ч зах зээлд санал болгогдон архитекторуудын дунд алдартай хэвээр байсаар байна. Frico брэнд бүтээгдэхүүнээ чанар, удаан эдэлгээгээрээ сонгодог загвар болгохыг зорин ажилдаг.

Олон жилийн түүхт өндөр чанар, технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн.

Бүтээгдэхүүний төрлийг нэмэв
1960 оноос эхлэн Скандинав, Европын орнуудад борлуулан цаашлаад 1985 оноос одоор хүртэл Frico брендийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар хэрэглэж байна. Дулаан орнуудад халуунаар ажилдаггүй агаарын хөшигнүүд нь 1980 оноос эхлэн танилцуулагдаж одоогоор мөн дэлхий дахинд ашиглагдаж байна.

Frico брендийн ирээдүй тэдний үгээр
Дэлхийн нөөцийг хамгаалах нэн шаардлагатай өнөөгийн нийгэмд хүн бүр эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрэлхийлж байна. Шведийн эрс тэс уур амьсгалтай орчинд бид юун түрүүнд орчин нөхцөлд таарсан эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорисоор ирсэн. Бид агаарын хөшиг болон халаагч төхөөрөмжүүдийг хөгжүүлэгч манлай үйлдвэр бөгөөд дэлхийн аль ч өнцөгт шаардлагатай хэрэгцээг хангахыг зорин ажилладаг билээ. Ная гаруй жилийн түүхэн туршлага, Европын шилдэг тоног төхөөрөмжтэйгээр бид цаашид үргэлж байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг бий болгосоор байх болно.

Бүртгүүлээд шинэ мэдээллүүдийг и-мэйлээр аваарай!

УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ