Инженер баавгайн мэдээлэл №4

Агаар сэлгэлтийн систем гэж юу вэ?

2019-02-26
Уншсан тоо: 3126

Агаар сэлгэлтийн системийн тухай ярихаас өмнө агаар солилцоо, агаар сэлгэлт гэдэг ойлголтуудыг дурдах нь зүйтэй.

  • Агаар солилцоо - Тасалгаанаас бохирдсон агаарыг зайлуулж цэвэр агаарыг оруулан өгөх
  • Агаар сэлгэлт - тасалгаанд шаардлагатай агаар солилцоог хангах арга хэмжээний иж бүрдэл
  • Агаар сэлгэлтийн систем - Орон сууц, олон нийтийн барилгын ба үйлдвэрийн барилгын өрөөний тооцоолсон агаар сэлгэлтийг хангасан тоног төхөөрөмж ба дамжуулах хоолой бүхий иж бүрдлэл, агаар сэлгэлтийн системийн зорилго нь өрөөний агаарын орчны хэвийн үзүүлэлтийг барих эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн шаардлага буюу Тасалгааны агаарын чанар гэж юу вэ? мэдээнд дурдсан Агаар сэлгэлтийн системийн үндсэн шаардлагыг хангах зорилгоор агаар сэлгэлтийн системийг байрлуулдаг.

Агаар сэлгэлтийн системийг дараах байдлаар ангилдаг

Үүнд:

  • Өрөө тасалгааны нийт эзэлхүүнээр агаарыг солилцуулж байвал ерөнхий солилцооны систем гэж нэрлэнэ.
  • Хортой зүйл ба бохирдлого ихээр ялгаруулдаг тоног төхөөрөмж буюу ажлын байрын дэргэд, дотор нь агаарыг солилцуулж байвал байрын систем гэнэ.
  • Агаар солилцооноос хамаарч
    • Агаар сэлгэлтийн оруулах систем. Энэ нь тасалагаанд шаардлагатай үзүүлэлт бүхий цэвэр агаарыг оруулна.
    • Агаар сэлгэлтийн зайлуулах систем. Энэ нь өрөөнөөс бохирдсон агаарыг зайлуулна.
  • Ерөнхий зориулалтаас нь хамаарч дараах төрлүүдтэй
    • Агаар сэлгэлтийн ерөнхий солилцооны систем – Агаар оруулах ба зайлуулах гэсэн үндсэн хоёр системийн бүрдэл
    • Кондиционерын систем – Агаарыг шүүх, халаах, хөргөх, хатаах, чийглэх зэргээр бүрэн боловсруулж оруулах тоног төхөөрөмж, дамжуулах хоолой бүхий инженерийн хийц ба агаар сэлгэлтийн оруулах системийн нэг хэлбэр юм.
    • Хийн тээврийн систем – Энэ нь нунтаг ба ширхэгт хог хаягдал, очёс мэтийг сорж зайлуулах тоног төхөөрөмж, дамжуулах хоолой бүхий инженерийн хийц ба агаар сэлгэлтийн зайлуулах системийн нэг төрөл юм.
    • Аэраци – Агаарыг ердийн аргаар зохион байгуулалттай солилцуулах хийц юм.

Агаар сэлгэлтийн системийн үндсэн эд анги


Агаар сэлгэлтийн систем нь доорх үндсэн элементүүдээс бүрдэнэ.

  • Агаар сорж зайлуулах систем
    1. Ердийн ажиллагаатай
      1. Агаар сорох сараалж
      2. Агаар дамжуулах босоо суваг
      3. Цуглуулах пин(короба)
      4. Зонт (шахт)
      Менханик ажиллагаатай
      1. Агаар сорж цуглуулах сараалж
      2. Холбох хэрэгсэл
      3. Агаар дамжуулах хоолой
      4. Сэнс
      5. Агаар түрэх хоолой
      6. Агаар цэвэрлэх төхөөрөмж

    Агаар сорж зайлуулах системд бохирдсон агаарыг атмосферийн агаарт хаяхын өмнө агаарыг цэвэрлэх шаардлагатай бөгөөд үүнд шүүлтүүр, тоос баригч, циклон мэтийн холбогдох төхөөрөмжүүдийг хэрэглэнэ.

  • Агаар оруулах систем
  • Агаарыг ердийн ажиллагаагаар оруулахад цонх, цонхны салхивч, хаалга, зориулалтын нээлхий, нүх зэргийг хэрэглэгдэнэ.

    Агаар оруулах механик ажиллагаатай системээр өрөө тасалгаанд агаар өгөхдөө шүүх, халаах, хөргөх, хатаах, чийглэх, зэргээр боловсруулалт хийх бөгөөд ингэхийн тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглоно.

    1. Агаар цуглуулан хүлээн авах төхөөрөмжүүд
    2. Дулаалгатай хаалт
    3. Агаарын шүүлтүүр
    4. Агаар халаагч (Калорифер)
    5. Сэнс
    6. Агаар дамжуулах хоолой
    7. Агаар хуваарилагч
    8. Агаар оруулах сараалж

Агаар сэлгэлтийн системийн төрлүүд

  • Агаар сэлгэлтийн шууд систем
    1. Агаар оруулах систем
    2. Агаар сорж зайлуулах систем
    Гаднаас цэвэр агаар оруулж бохирдсон агаарыг шууд гадагш нь хаяна.
  • Хэсэгчилсэн дахин эргэлттэй систем
    1. Агаар оруулах хоолой
    2. Сэнс
    3. Агаар халаагч
    4. Агаарын шүүлтүүр
    5. Холилдсон агаарын суваг, хоолой
    6. Өрөөнөөс агаар сорох суваг, хоолой,
    7. Гаднаас агаар цуглуулж оруулах суваг, хоолой.
    Энэ Нь өрөөнөөөс зайлуулж буй агаарын зарим хэсгийг шүүх цэвэрлэх зэргээр боловсруулах эргүүлэн дахин хэрэглэх ба тасалгаа, цехийн зориулалт, хортой зүйлийн төрөл, хэмжээнээс хамааруулан хэрэглэнэ.
  • Бүрэн дахин эргэлттэй систем
    1. Агаар оруулах хоолой
    2. Сэнс
    3. Агаар халаагч
    4. Агаарын шүүлтүүр
    5. Өрөөнөөс агаар сорох суваг хоолой
    6. Агаар оруулах сараалж
    7. Агаар сорох сараалж
    Энэ нь өрөө тасалгаа, цехэд зайлуулах агаарыг бүгдийг нь бүрэн цэвэрлэн, эрүүл ахуйн шаардлагаас хамааруулан сонгож хэрэглэнэ.

Агаар сэлгэлтийн системд агааржуулалтын хорго, агааржуулалтын төхөөрөмж гэсэн нэр томъёог ихээхэн хэрэглэдэг:

  • Агааржуулалтын хорго гэдэг нь агаар сэлгэлтийн оруулах ба зайлуулах системийн тоног төхөөрөмж тухайлбал агаарын халаах, хөргөх, чийглэх, цэвэрлэх зэргээр боловсруулах, хөдөлгөөнд оруулах төхөөрөмжүүдийг байрлуулсан өрөөг хэлнэ. Үүнийг системийн хорго гэж ангилан нэрлэдэг.
  • Агаар сэлгэлтийн системд сэнс цахилгаан хөдөлгүүр, дамжуулга, доргион тугаарлагчийн иж бүрдлийг агааржуулалтын төхөөрөмж гэх бөгөөд дуу намсгах төхөөрөмж хэрэглэнэ.

Орон сууцны барилгад агаар сэлгэлтийг орчин үеийн шинэлэг төхөөрөмжүүдийг ашиглан цогцоор нь шийдэх өргөн боломжууд бий болон хөгжсөөр байна.

Бүртгүүлээд шинэ мэдээллүүдийг и-мэйлээр аваарай!

УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ